Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд 60 орчим баг шинэ санаагаа танилцуулан өрсөлдөж байна
Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас Гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх зорилготой 15-34 насны залуучуудад бизнесээ хөгжүүлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох үе шаттай сургалт зохион байгуулж ажилласнаар 2017-2019 оны хооронд 109 баг бизнес санаагаа танилцуулан шилдэг 32 гарааны бизнес эрхлэгчид шинээр зах зээлд гарч үйлдвэрлэлээ амжилттай эрхэлж байгаа сайн туршлага манай аймагт байдаг.
Сүүлийн 3 жилийн хугацаанд гарааны бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих чиглэлээр 311 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгож ажлын байр шинээр бий болгожээ. Үр дүнтэй зохион байгуулагддаг тус арга хэмжээ энэ жил ч мөн үргэлжилж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд 60 орчим баг шинэ бизнес санаагаа танилцуулан өрсөлдөж байна.
Дээрх хөтөлбөр арга хэмжээ хэрэгжсэнээр гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байгаа учир тэдний бизнесийн таатай орчинг бүрдүүлэн, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Start Up” бизнес хөгжлийн төвийг нээн ажиллуулж бизнес эрхлэгч залуусаа дэмжин ажиллаж байгаа нь бодит дэмжлэг болж чаддаг.
Гарааны бизнес эрхлэх шинэ санаа, шилдэг төслөө танилцуулсан 60 орчим багийн залуусаас зөвхөн шинэ, шилдэг, зах зээлд эрэлттэй цаашид амжилттай хэрэгжиж болох 5 багийн төслийг Жаргалант сумаас шалгаруулж тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь энэхүү үйл ажиллагааны гол зорилго, ач холбогдол гэдгийг оролцогчид онцолж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)