2020 он гарснаар зам тээврийн улмаас11 хүн нас баржээ

  2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12:15 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сумын нутаг / Ховд аймгийн төвөөс урагшаа 45 км/ газарт North Benz маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, жолооч 44 настай, эрэгтэй Л болон болон, зорчигч 50 настай эмэгтэй Ц нарын 2 хүний амь нас хохирсон зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Иймд халтиргаа гулгаа ихсэж байгаа энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хурд хэтрүүлэхгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний хууль, тогтоомжийг мөрдөн хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн Цагдаагийн газар




Сэтгэгдэл ( 0)