Ховд аймгаас Улаанбаатар хот зорчих хүсэлтэй иргэдийн тоо одоог хүртэл гараагүй байна
Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд ороод байгаа иргэдийг 2020 оны 12.01 -нээс 12 сарын 10-ны дотор багтаан нутаг буцаах шийдвэрийг гаргаад байгаа. Тухайн шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотоос Ховд аймагт ирэх хүсэлтэй 3800 гаруй иргэн бүртгүүлсэн байна. Харин Ховд аймгаас Улаанбаатар хот явах хүсэлтэй иргэдийн тоог одоог хүртэл гаргаагүй байна. Урьдчилсан байдлаар Улаанбаатар хот зорчих иргэдийн хүсэлтийг хүлээн авч 2020.12.01-ны өглөөний 10-11 цаг, өдөр 14-15:30 гэсэн цагуудаас ЗООНОЗЫН өвчин судлалын төв дээр түргэвчилсэн тестийн шинжилгээнд хамруулж эхэлжээ.
2020 оны 12.01-ий өглөөний 11 цагийн байдлаар 50 гаруй иргэнээс түргэвчилсэн оношлуурын шинжилгээг авсан байна.
Улсын хэмжээнд орон нутгаас Улаанбаатар хотруу 5300 гаруй иргэн буцахаар бүртгүүлсэн байгаа бол Ховд аймгийн тухайд Улаанбаатар хот буцах хүсэлтэй иргэдийн тоо одоог хүртэл гаргаагүй байна.
Ховд аймгийн ЗООНОЗЫН өвчин судлалын төвийн гадна байгаа эдгээр иргэд бол Улаанбаатар хотруу зорчих хүсэлтэй иргэд бөгөөд түргэвчилсэн тестийн шинжилгээндээ хамрагдахаар дугаарлаж байгаа нь энэ. Тэд Коронавируст халдварын үед баримтлах халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайг 1,5-2 метр байхыг зөрчиж байгаа нь эрсдэл үүсэх нөхцөлийг бий болгож байна.
Улаанбаатар хот явах хүсэлтэй иргэд ЗООНОЗЫН өвчин судлалын төвөөс гаргасан шинжилгээ өгөх цагийн хуваарийн дагуу шинжилгээндээ хамрагдах нь илүү үр дүнтэй. Учир нь түргэвчилсэн оношлуурын хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй байх юм. Хэрэв та шинжилгээ өгөөд 48 цагийн дотор Ховд аймгаас гарч амжаагүй бол дахин шинжилгээ өгөх шаардлагатай болно.
Улаанбаатар хот руу буцах хүсэлтэй иргэд Ховд аймгийн ЗООНОЗЫН өвчин судлалын төвд хандан түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдсанаар тодорхой хуваарийн дагуу хотруу тээвэрлэгдэх юм. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн иргэд 119.mn сайтаар нэвтэрч өөрийн регистрийн дугаараар шинжилгээний хариугаа харах боломжтой.
Улмаар шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд Улаанбаатар хотруу зорчих эрхтэй болох юм. Ховд аймгийн тухайд эрсдэлтэй бүс нутгийн тоонд орохгүй байгаа тул түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байгаа. Харин манай аймгийн тухайд түргэвчилсэн оношлуурын тестийн нөөц бага байгааг ЗООНОЗЫН өвчин судлалын төвийн мэргэжилтэн онцоллоо.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)