Цагдаагийн газарт "Старекс” маркийн автомашин өглөө
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Ард иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажилладаг Цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор техник хэрэгсэл, авто машиныг үе шаттайгаар шийдвэрлэсээр байна. Тухайлбал 2019 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Приус-30”,” Акуа” автомашиныг шийдвэрлэж, хүлээлгэн өгсөн байна. Мөн Баруун бүсийн цагдаагийн хүрээний сургалт, дадлагын төвийн барилгын ажил, тохижилт, гэр байшин барих зардалд нийт 83 сая 600 мянган төгрөгийн шийдвэрлэжээ. Харин энэ онд 25 сая төгрөгийн “старекс” маркийн автомашиныг шийдвэрлэж, ховд аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгч байна.
Ховд аймаг дахь цагдаагийн газар 11 хүний суудалтай “старекс” маркийн автомашинтай болсноор тус газрын албан хаагчид ажил үүргээ түргэн шуурхай гүйцэтгэх боломж бүрдэж байна.Мөн энэ онд тус байгууллагын хурлын заалны сандал, Замын цагдаагийн тасагт 8 ширхэг тандагч багаж, шинэ барилгын газар эзэмших захирамжийг гарган, зураг төсөв хийлгэх зардалд нийт 64сая 500 мянган төгрөг шийдвэрлэсэн байна. Харин ирэх 2021 онд явуулын 2 пост, Ховд хотын орох, гарах хөдөлгөөнийг хаах хаалт хийлгэж, байрлуулах зэрэг нэн шаардлагатай асуудлыг үе шат дараатайгаар шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Г. Батчимэг

Сэтгэгдэл ( 0)