“Бадамлах дөл” ХХК аймгийн ОБГ-т 14000 ширхэг амны хаалт хандивлалаа

  Коронавируст цар тахал дэлхийн 210 гаруй улсад тархаад байна. Манай улс Ковид-19 цар тахлыг дотооддоо алдсанаар анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин нэг сар орчмын хугацаанд хатуу хөл хорионд байсан. Энэ хугацаанд ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдал, цар тахлын халдварыг голомтлон тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс бол цэрэг цагдаа, онцгой байдлын албаны ажилчид, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд юм. Тэгвэл тэдгээр ажилчдад сэтгэлийн дэм, урам зориг өгөх үүднээс албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс хандив туслалцаа ирсээр байгаа ажээ. Үүний нэг нь Ховд аймгийн Дулааны Бадамлах дөл ХХК-ий зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Ховд аймгийн ОБГ-т 14000 ширхэг амны хаалтыг хандивлалаа.





Улс, аймаг орон нутаг гээд бүхий л төвшинд эдийн засаг хумигдаад байгаа энэ хүнд цаг үед өөрсдийн санаачилгаар төр, ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа алба хаагчиддаа ийнхүү сэтгэлийн дэм өгч байгаад ОБГ-ын удирдлагууд талархалтай байгаагаа хэлж байлаа.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагаас 500 гаруй алба хаагч, ЭМГ-аас 800 гаруй алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Үүнээс цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын тэргүүн эгнээнд 196 алба хаагч ажиллаж байна.
Эдгээр алба хаагчдад урам зориг өгөхөөр иргэдийн зүгээс ирж буй хандивыг алба хаагчдаас гадна зорилтод бүлгийн айл өрхүүдэд мөн хүргэж ажиллахаар төлөвлөжээ.



Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)