43 хүнийг тусгай үүргийн онгоцоор Ховд аймгаас Улаанбаатар хотруу тээвэрлэх ажлыг зохион байгууллаа
Энэ сарын 26-нд нийтийн тээврээр Ховд аймагруу зорчиж байсан 2 иргэнээс Коронавирусний халдвар илэрчээ. Эдгээр иргэд 01 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан учраас 25-ны автобусанд сууж Ховд аймгийн зорьсон байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Ховд аймаг Дарви сумын Хяналтын пост дээр хүн нэг бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч улмаар PCR-ийн шинжилгээгээр Коронавирусийн халдвар авсан нь баталгаажжээ.
\
Халдвартай болон хавьтагч иргэд автобусын жолоочийг Дарви суман дээр тусгаарлаж байсан байна. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж Улсын Онцгой онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-тэй зөвшилцөн тэдгээр иргэдийг энэ өглөө 6 цагт Дарви сумаас тусгайлан гаргасан маршрутын дагуу аймгийн Нисэх онгоцны буудал руу авч ирж Улаанбаатар хот ХӨСҮТ-рүү Хүннү эйр авиа компанийн тусгай үүргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж энэ сарын 29-ний 00:00 цаг хүртэл аймаг хоорорнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосон байна.
Хотоос ирсэн иргэдийн байршил тооны тухайд Жаргалант суманд 111, Буянт суманд 7, Эрдэнэбүрэн суманд 6, Буянт суманд 4, Чандмань суманд 2, Ховд суманд 1, Мянгад суманд 5, Дөргөн суманд 6, Үенч суманд 17, Дуут суманд 1, Алтай суманд 5, Булган суманд 23, Манхан суманд 8 иргэн очсон гээд 160-аад иргэдэд гэрийн тусгаарлалтанд байна.
Бэлтгэсэн: Х. Алтантуяа С. Жавзундулам

Сэтгэгдэл ( 0)