Жендэрийн мэдрэмжтэй контентийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа

   Жендэрийн Үндэсний хорооноос “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аяныг төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 2020 оны 11-р сарын 10-наас 2021 оны 2-р сарын 1-ний өдрийн хооронд орон даяар өрнүүлсэн.
Иргэд, олон нийтийн жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой тус аяны хүрээнд Ховд аймгийн Жендэрийн салбар хорооноос олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна.



Тус үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн сэтгүүлчдийн дунд олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, жендэрийн мэдрэмжтэй мэдээ, мэдээлэл, контент бэлтгэх уралдааныг зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа.
 Уралдаанд Ховд телевизийн сэтгүүлч Д.Лхагвацэрэнгийн бүтээл “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн нэвтрүүлэг”, сэтгүүлч Б.Оюунжаргалын бүтээл “Мэргэжилд хүйс хамааралгүй” нэвтрүүлэг “Онцлох бүтээл”-ээр шалгарсан байна.
Сэтгүүлчдийн шагналыг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Дэлгэрсайхан гардуулан өгч, баяр хүргэлээ.

Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)