Ховд аймаг “Шилэн-тендер” шалгаруулалтыг мөрдлөг болгон ажиллана
Аймгийн хэмжээнд зарлагдсан тендер шалгаруулалтыг шударга бус явагддаг, танил талдаа өгдөг, чанаргүй хийгддэг гэх мэтчилэн хэл ам дагуулдаг. Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тендер шалгаруулалтыг шилэн, ил тод явуулахаар тусгаж ИТХ-аар батлуулсан нь өнөөдөр ажил хэрэг болж байна.
2020 оны тухайд Ховд аймгийн хэмжээнд зарлагдсан бараа ажил үйлчилгээ, худалдан авах тендер, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил санхүүжилт хойшилсныг эс тооцвол саатаагүй, бүрэн хэрэгжүүлсэн гэдгийг онцолж байна.
Харин энэ жилийн тухайд Ховд аймгийн Засаг даргын тамгын газар 2021 онд 5,7 орчим тэрбум төгрөгийн бараа ажил үйлчилгээ худалдан авна. Иймд худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо буюу тендерийн багийг сонгох ажлыг төр, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан сугалаа татах зарчмаар нээлттэй ил тодоор зохион байгууллаа.
2021 онд Ховд аймагт улсын болон орон нутгийн төсвөөр 100 гаруй ажлын тендер зарлагдах учир тендер шалгаруулалтыг ил тод, шударга явуулах шаардлагатай гэж үзсэнээр төр, иргэний нийгмийн байгууллага, А3 сертификаттай хүмүүсийг оролцуулан баг болгон бүхий л худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг нь олгож байна.
Эдгээр хүмүүстэй хариуцлагын гэрээ байгуулж ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тал дээр гарын үсэг зурж баталгаажуулах юм. Ингэснээр иргэний нийгмийн байгууллагууд тендер, бараа ажил үйлчилгээ сонгон шалгаруулах ажлыг хараат бусаар хянах эрх нээгдэж байгаагаараа онцлог юм. Цаашид Ховд аймгийн хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага их бага бүхий л худалдан авах ажиллагааны тендерийг нээлттэй ил тод, шилэн байх зарчмын дагуу явуулах тогтолцоог бий болгож байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)