Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлж байна

  Коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2021 оны А/62 дугаар #захирамжаар аймаг, сум хооронд орох, гарах нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөн, зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 16.00 цагаас #эхлэн 2 дугаар сарын 16-ний өдрийг дуустал #хязгаарлахаар шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн хүрээнд өдөрт аймгийн төв Жаргалант сумын хэмжээнд орох, гарах хөдөлгөөн хязгаарлах Бичигт, Улаанбогоч, Нисэх, Залуус хороолол, Хатуу хөтөл зэрэг 5 цэгт 24 цагийн пост, эргүүлд 12 цэгт 24 алба хаагч #үүрэг гүйцэтгэх тул иргэд та бүхэн хууль сахиулах байгууллагын #алба_хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээрэй. Мөн бүх сумдад хөдөлгөөн хязгаарлах хяналтын пост гарч ажиллана.
Хэрэв гэрийн ажиглалт, тусгаарлалтын дэглэм, аймгийн Засаг даргын захирамж, Онцгой комиссоос гаргасан шийдвэр зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-р зүйлийн дагуу иргэнд 500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулах юм.
Иймд Монголын уламжлалт #сар_шинийн баяр, амралтын өдрүүдэд #иргэд олон нийтийг #уул овоо тахих, #шинийн_нэгний #өглөөний_нар харахаар #уул_овоо руу явахгүй байх, #хүн_бүр ухамсартай байж, #төрийн_шийдвэрээ #хэрэгжүүлэхийг иргэддээ #УРИАЛЖ байна.
Эх сжрвалж: Ховд аймаг дахь Цагдаагийн газар




Сэтгэгдэл ( 0)