Ховд аймаг шинэ оны анхны 3 ихрээ өлгийдөн авлаа

  2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих газарт өглөөний 9 цаг 09 минутад анхны хүү 1,830 гр жинтэй, 09:10 минутад 2 дахь хүү 1,850 гр жинтэй , 09: 13 минутад 3 дахь охин 2,110гр жинтэй төржээ. Эх хүүхдийн биеийн байдал сайн байна.
Ихрүүдийн аав ээж Ховд аймгийн Алтай сумын уугуул бөгөөд Ховд аймгийн Бугат багт шилжиж ирээд удаагүй байгаа юм.
Ихрүүдийн ээжийг Б.Оюунгэрэл гэдэг тэрээр энэ жил 29 настай. Б. Оюунгэрэл нь анхны төрөлтөөрөө мөн л 2 ихэр охин төрүүлж байсан ихрийн удамтай нэгэн. Б. Оюунгэрэлийн нагац эгч 2020 оны 5 сард мөн 3 ихэр төрүүлж баяртай сайхан мэдээ дуулгаж байсан.
Тэгвэл энэ удаа Б. Отгонпүрэв, Б. Оюунгэрэл нарын гэр бүл 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүхэд төрүүлж ам бүл 8 болж бүл нэмлээ.



 
  Ховд аймаг нь 3 ихэр хүүхэд эх барьж авч байсан удаа цөөхөн гэдгийг эмч нар онцолж байна. Тус амаржих газрын хамт олон хулган жилийн сүүлийн өдөр буюу битүүний өдөр 2 ихэр хүү өлгийдөн авсан бол ийнхүү Үхэр жилийн анхны Монгол улсад мэндэлсэн 3 ихрийг Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих тасгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар эсэн мэнд өлгийдөн авсандаа баяртай байна гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)