Ховд аймгийн шүүхийн газрын нэр бүхий ахмад ажилчдад төрийн дээд шагнал гардууллаа


  Ховд аймгийн шүүхийн 94 жилийн түүхэн хөгжлийг бий болгосон хүмүүс бол үе үеийн ахмад ажилтнууд юм. Тэгвэл Ховд аймгийн Шүүхийн тамгын газраас ахмад ажилтнуудынхаа хөдөлмөрийг төрд үнэлүүлж, төрийн дээд одон медаль болон салбарын хүндэт тэмдгийг нэр бүхий зарим ахмад ажилтнуудад гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ өдөр /2021.02.23-ны/ МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дэд шагнал Алтан гадас одонгоор Ховд аймгийн шүүхийн газарт 38 жил ажилласан Лэгдшийн Чулуунхүү, Салбарын хүндэт тэмдгээр Гавлын Хүрлээ нар шагнагдлаа.
Алтан гадас одонгоор энгэрээ мялааж, хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлсэндээ Чулуунхүү гуай баяртай байна.Тэрээр шүүхийн байгууллагад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэх ганцхан албан тушаалд 38 жил ажиллажээ. Харин Хүрлээ гуай Ховд аймгийн шүүхийн газар 15 жил жолоочоор ажилласан байна. Монгол улсын шүүх засаглал тэр дундаа Ховд аймгийн шүүхийн өнөөгийн хөгжилд үнэтэй хувь оруулсан тэдний хөдөлмөр зүтгэлийг төр ийнхүү үнэллээ.Тэд тэтгэвэртээ гараад хорин жилийн дараа энэхүү шагналыг авч байгаа юм. 
Ховд аймгийн шүүхийн газраас ахмад, залуу үеийн эргэх холбоог сайжруулах ахмад шүүгч, ажилчдынхаа ажил хөдөлмөрийн туршлагаа хойч үед өвлүүлэн үлдээх зорилготой олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)