Ховд аймагт “Ковид-19”-ийн халдвар илрээгүй
Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажилласан 2 иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Эдгээр иргэд нь Улаанбаатар хотоос ирэхдээ Ховд аймгаар дайран өнгөрч шууд Баян-Өлгий аймагт очиж ажилласан. Харин буцах замдаа буюу энэ сарын 14-ний өдөр манай аймгийн БОЭТ-д ажиллаж тоног төхөөрөмж угсарсан байна.
Ховдод 5 цагийн хугацаатай ажиллаад тухайн өдрөө Улаанбаатар хотруу гарсан.
Замдаа Говь-Алтай, Өвөрхангай аймгуудаар дайран өнгөрч УБ хотод 03 дугаар сарын 16-нд очиж 18-нд шинжилгээ өгөхөд халдвартай болох нь тогтоогджээ.Эх сурвалжийн мэдээлснээр уг иргэн нь 03 дугаар сарын 09-нд УБ хотод PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарч маргааш нь буюу 10-нд орон нутгийг зорьжээ. Баян-Өлгий аймаг руу ороход нь хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад мөн сөрөг гарсан байна. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон 13 иргэнээс PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Эдгээр иргэдийг тусгаарлан ажиглаж байна. Давтан шинжилгээг ирэх 7 хоногийн Даваа гарагт мөн түүнээс хойш дахин 7 хоногийн дараа авах юм байна.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)