Цагдаагийн газарт автомашин хүлээлгэн өглөө
Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албаны үйл ажиллагаанд Тоёота приус 20 маркийн автомашиныг шийдвэрлэснийг өнөөдөр /2021.03.24/ хүлээлгэн өгсөн юм.
Өнгөрсөн онд мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр цагдаагийн газарт Starek маркийн авто машиныг гардуулж байсан. Өнөөдрийн байдлаар тус газар 18 тээврийн хэрэгслийг өдөр тутмынхаа үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Цагдаагийн газарт хоногт дунджаар 8-10 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл ирдэг байна. Энэ бүхэнд тус цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн очиж ажиллах шаардлага гардаг учир шатахуун бага зарцуулдаг, туулах чадвар өндөртэй машин техникийн шаардлагатай байдаг. Энэ ажлыг аймаг орон нутгаас үе шаттайгаар шийдвэрлэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)