2021оны 05.15-ны байдлаар 377 сорьцод PCR шинжилгээ хийхэд "ХАЛДВАР" илрээгүй

  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 14-ний 8:00 цагаас 05 дугаар сарын 15-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 377 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Халдварын тохиолдол нэмж илрээгүй, батлагдсан тохиолдол 246 хэвээр байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.15/ байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. Халдвар авсан нийт 246 иргэнээс 243 буюу 98,5 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа. Өнөөдрийн /2021.05.15-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 67 иргэн, тусгаарлан ажиглах байранд 45 иргэн, гэрийн тусгаарлалтад 50 иргэн, гэрийн ажиглалтад 298 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)