БОЭТ-ийг түшиглэсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгооны төвтэй болно

  Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Норвегийн тусламжийн байгууллагын "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих" төслөөр БОЭТ-ийг түшиглэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгооны төв байгуулах, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, хяналт тавьж ажиллах ажлын хэсэг өнөөдөр буюу 2021.05.27 ны өдрийн 09.30 цагаас доорхи хөтөлбөрийн дагуу уулзалт хийлээ.
Уулзалтаар БОЭТ-ийн Хүүхдийн эмнэлэгт 2021-2022 онуудад НЛМ ийн төслөөр 90 сая төгрөгний санхүүжилтаар "Хүүхэд хөгжлийн төв" ийн оношилгооны хэсэг байгуулах төслийн бичих санал солилцох-төслөө бичиж танилцуулсан байна.
Мөн 2016 онд ЭМГ-ын даргын тушаалаар баталсан "Төрөлжсөн мэргэжлийн баг" сургалт уулзалт зохион байгуулж идэвхжүүлэх, ажиллах эмч нар сонгох Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх /хүүхдийн мэдрэл, сэтгэц засал, ЧХХ, нүдний эмч, нөхөн сэргээх, хүүхдийн хөдөлгөөн засалч нарыг бэлтгэх/ Дундын фэйсбүүк групп үүсгэн мэдээлэл тогтмол солилцох  асуудлаар ярилцсан байна.
Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл




Сэтгэгдэл ( 0)