Ч.Батжаргал: Үенч сумын түүхт ойг угтаж 350 км замыг 3 өдөр туулахаар гүйлтээ эхлүүллээ

  Энэ жил Ховд аймгийн Үенч сум байгуулагдсаны түүхт 90 жил, МУ-ын гавьяат Эдийн засагч Төөгөөгийн Батбаярын нэрэмжит Үенч сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн түүхт 80 жилийн ой тохиож байна.
Тус ойн арга хэмжээнүүдээ угтаж Үенч сумын уугуул, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах ахлагч, ОУ-ын хэмжээний мастер, хэт холын зайн гүйлтийн марафончин Чулуудайн Батжаргал төрөлх нутгийнхаа төв талбай дээрээс Үенч сум хүртэлх 350 км холын зайн гүйлтээ эхлүүллээ.

Тэрээр өдөрт 120 км замыг туулж 2021.07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн нутаг Үенч сумын төвд бариандаа орно гэсэн төлөвлөгөөтэйгөөр холын зайн гүйлтээ ийнхүү эхлүүлж байна. ОУ-ын хэмжээний мастер, хэт холын зайн гүйлтийн марафончин Ч. Батжаргал нь 2017 онд 135 км холын зайн гүйлтийг 12 цагт туулж МУ-ын рекорд тогтоож байсан шилдэг тамирчин төдийгүй, Олон улсын чанартай олон арван тэмцээн уралдаанд улсаа төлөөлөн амжилт гарган оролцож байсан тамирчин юм.
Сум сургуулийнхаа түүхт ойг угтан бэлэг барьж байгаа тамирчнаа Ховд аймаг дахь Үенч сумын нутгийн зөвлөлийн төлөөлөл төв талбай дээрээс үдэж өглөө.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)