“Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг Ховд аймагт ажиллаж байна

  Улсын хэмжээнд гэр бүл төлөвлөлтөө зохиож, өрх тусгаарласан 10 хос тутмын нэг нь үргүйдлийн ямар нэг шалтгааны улмаас үр хүүхэдтэй болж чаддаггүй гэх албан ёсны судалгаа мэдээлэл байдаг байна. Энэ нь гэр бүл салалтын гол шалтгаануудын нэг болсоор байна. Тэгвэл дээр дурдсан бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд 6 жилийн хугацаанд үйлчлүүлэгчдийн биед эрсдэл, зовуургүй байхаар бодож боловсруулсан эмчилгээний аргаар 724 хүүхдийг энэ хорвоод эсэн мэнд төрүүлж, олон сайхан гэр бүлд аз жаргал бэлэглэжээ. “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд энэ удаадаа 21 аймгаа тойрсон томилолтыг эхлүүлж мянга мянган гэр бүлд аз жаргал бэлэглэхээр ажиллаж байна. Тус хамт олон 2021 оны 07 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна.

Баруун аймгуудад үргүйдлийн асуудал нэлээд тулгамдсан асуудлын нэг болсон гэдгийг тус төвийн эмч мэргэжилтнүүд онцолж байна. Хувь хүний нууц, өрх гэр бүлийн асуудал гэдэг утгаараа тэр болгон олон нийтэд ил тод байдаггүй энэ бэрхшээлийг мэргэжлийн өндөр ур чадвартай эмч мэргэжилтнүүд орчин үеийн техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар шалтгааныг нь оношлон илрүүлснээр том боломжийг гэр бүлүүдэд олгож байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)