BEST хөтөлбөр 6,4 тэрбум төгрөгийн 53 зээлийг батлуулан ажиллаж байна
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөр нь жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, ил тод сайн засаглалыг бий болгох зорилгоор 5 жилийн хугацаатайгаар 8 аймагт хэрэгжиж байгаагийн нэг нь Ховд аймаг юм.. BEST хөтөлбөрийн зүгээс орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжилт авахад нь туслах, бизнесийн төсөл төлөвлөгөөг боловсруулахад туслах, зөвлөгөө өгөх, компанийн засаглалыг сайжруулах, хариуцлага, ил тод байдал, чадавхыг нэмэгдүүлэх сургалтуудыг зохион байгуулж, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх орчныг сайжруулахад төр болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах чиглэлээр хэрэгжих байна. Богино хугацаанд үр дүнгээ өгч амжилттай хэрэгжиж байгаа тус хөтөлбөрийн хамт олны зүгээс орон нутгийнхаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг чөлөөт уулзалтанд урьж банкнаас зээл олгоход тавигддаг шаардлагуудыг жижиг бизнес эрхлэгч нарт танилцуулах, харилцагчдыг хүссэн санхүүжилтээ шийдүүлэх боломжоор хангах, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд туслах, банк бизнес эрхлэгч хоёрын дунд гүүр болж ажиллаж зорилгоор энэ удаагийн уулзалт арга хэмжээг зохион байгуулжээ.
Ховд аймагт BEST хөтөлбөр хэрэгжээд 1,5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа санхүүгийн жилийн хувьд давхардсан тоогоор орон нутгийн 500 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч нарыг хөтөлбөртөө хамруулан 71 уулзалт сургалт зохион байгуулсан бөгөөд нийн 16,3 тэрбум төгрөгийн 80 гаруй зээлийн зуучлал үзүүлснээс 6,4 тэрбум төгрөгийн 53 зээлийг батлуулан ажиллаж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)