Өршөөлийн хуульд хамруулах ажил Ховд аймагт 80 хувьтай явж байна
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил гээд түүхэн тэгш ой тохиож байгааг харгалзан УИХ-аас Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021.07.02-ны өдөр баталж 07.06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан Ховд аймаг дахь ШШГГ-ын 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид ял эдлэж байгаа ялтангуудыг өршөөн хэлтрүүэх ажлыг Прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх шүүх хурал боллоо.
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүх дээр 2021.07.08-ны өглөө орон нутгийн цагаар 10 цагаас эхэлсэн шүүх хурал оройн 17:28 минутад дууслаа. Ховд аймгийн Прокурорын газраас 49 ялтанд холбогдох хэрэг материалын дүгнэлт үйлдэж ирүүлснээр Өршөөлийн тухай хуулиар 1 ялтны хорих ялыг өршөөн сулласан бол 1 ялтны хорих ялын зарим хэсгийг хасаж үлдэх ялыг нь эдлүүлэх, 2 жилийн ялтай үлдсэн 7 ялтныг ялаас сулласан, мөн 6 ялтны хорих ялаас 2 жилийг хасаж үлдэх ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Харин 34 ялтанд холбогдох хэргийг хэлэлцэж хорих ялыг дүйцүүлэн солих ялаар тус тус сольсон шүүхийн шийдвэр гарсан байна.
Харин 34 ялтанд холбогдох хэргийг хэлэлцэж хорих ялыг дүйцүүлэн солих ялаар тус тус сольсон шүүхийн шийдвэр гарсан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)