Эх орны эрэлхэг хүү, эр цэрэг гүйж яваа
Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг “Эх орны эрэлхэг хүү” хэмээн нэрийдэх болжээ. Монгол цэргийн тэсвэр хатуужил, зорилго тэмүүллийг өөрийн биеэр үлгэрлэн яваа эрхэм ахлагчийн алба хааж байгаа “Ховдын хороо”-ны захирагч, хурандаа Х.Энхболдтой уулзаж ярилцсан юм.
Ирэх жил танай ангийн түүхт 100 жилийн ой тохионо. Ой угтсан бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?
Монголын ард түмэндээ “Ховдын хороо” нэрээр алдаршсан тус анги нь Зэвсэгт хүчний ууган ангиудын нэг бөгөөд ирэх жил 100 жилийн ойгоо ёслон тэмдэглэнэ. Энэхүү түүхт ойг угтаж бид бүхэн олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаагийн дотор анги, салбар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдал, мэргэжлийн ур чадварыг ахиулах, цэргийн сургалт бэлтгэл, мэдээлэл, сурталчилгаа, соёл хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хамт олны ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаа.
Аливаа ойг бид өрнүүн амжилт, өндөр үр дүнтэй угтахыг ямагт эрхэмлэдэг учраас энэ удаад ангийн жагсаалын талбайг шинэчлэх, сургалтын материаллаг баазыг өргөжүүлэх, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит хөшөөг шинээр бүтээх, анги доторх барилга, байгууламжуудыг засварлаж, тохижуулах зэрэг зуун бүтээлч ажлыг төлөвлөсөн ба одоогийн байдлаар хэрэгжилт нь 30 гаруй хувьтай байна. Тэрхүү бүтээлч ажлын нэг нь тус ангийн хөгжимчин, ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамцын гаргаж буй амжилт, холын зайн гүйлт мөн хэмээн дүгнэх бүрэн үндэстэй.Монголын ард түмэндээ “Ховдын хороо” нэрээр алдаршсан тус анги нь Зэвсэгт хүчний ууган ангиудын нэг бөгөөд ирэх жил 100 жилийн ойгоо ёслон тэмдэглэнэ. Энэхүү түүхт ойг угтаж бид бүхэн олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаагийн дотор анги, салбар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдал, мэргэжлийн ур чадварыг ахиулах, цэргийн сургалт бэлтгэл, мэдээлэл, сурталчилгаа, соёл хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хамт олны ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаа.
Ахлах ахлагч Э. Даваажамц холын зайн гүйлтээ эхлүүлэх талаар Танд анх мэдэгдэхэд ангийн захирагчийн хувьд хэрхэн хүлээж авсан бэ?
Ахлах ахлагч Э.Даваажамц энэ оны хоёрдугаар сард холын зайд гүймээр байна, бэлтгэлээ тогтмол хийж байгаад зургадугаар сард нийслэл хотын чиглэлд гүйлтээ эхлүүлж болох уу? хэмээн илтгэсэн.
Миний хувьд юуны түрүүнд эрсдэлээ тооцоолсон бөгөөд биеийн эрүүл мэнд нь хэрхэх бол, цаг агаар ямар байх бол, хөл, гар нь устаж холгоод улдвал яана, замд зэрлэг ан амьтан, чоно, нохойтой таарвал яах бол зэргээр олон зүйл бодогдсон. Тиймээс бодон байж шийдвэрээ гаргана, би ч дангаараа шийдэх асуудал биш гэж хариу хэлсэн. Долоо хоногийн дараа тэр хариугаа сонсохоор миний өрөөнд дахин орж ирлээ. Энэ үед би Зэвсэгт хүчний Жанжин штабт мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд илтгэж, зөвшөөрөл авсан.
Ингээд түүний бэлтгэлийн явцтай тогтмол танилцаж, хяналт тавьснаар Ховд аймгийнхаа төв талбайгаас гараанд хүндэтгэн үлдэхдээ юуны өмнө аливаа эрсдэлүүд бодогдсон ч дотроо залбирсаар үлдсэн. Ахлах ахлагч Э. Даваажамц маань зорилгоо бүрэн хэрэгжүүлсэн цагт л би бүтэн нойртой хонох байх.
Ангийн зүгээс бэлтгэл сургуулилтаа хангахад нь хэрэн дэмжив?
Цалинтай чөлөө олгож ажлаас нь түр чөлөөлсөн, хоол унд, уураг, витаминаар хангасан ба бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх бүхий л нөхцөл, боломжийг нь бүрдүүлж ажилласан. Энэ хугацаанд амралтын өдрүүдээр миний бие хамтдаа гүйж, зөвлөгөө өгч, бэлтгэлийг нь хангуулж байлаа. Үүний үр дүнд түүний бэлтгэл бүрэн хангагдаж өнөөдөр холын зайн гүйлтээ амжилттай үргэлжлүүлэн явж буйд баяртай байна.Анх Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар ирж, очих шатахууны зардлыг нь шийдвэрлэж өгсөн. Замын хоол, ундны асуудлыг нь зохицуулахад тус ангиас дэмжлэг үзүүллээ. Мөн аймгаас аймаг дамжин гүйх явцад Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн удирдлага, Зэвсэгт хүчний ангиудын бие бүрэлдэхүүн чин сэтгэлээсээ дэмжсээр байна.
Сүүлийн үед Зэвсэгт хүчний талаарх таагүй мэдээллүүд зарим хэвлэлд гарах болсон. Мөн цар тахалтай холбоотойгоор иргэд, олон нийтийн сэтгэл зүйн байдал ч тогтворгүй байна. Ийм үед нийгэмд гэрэлтэй мэдээ түгээж байгаа түүний хувь нэмрийг хэрхэн үнэлж байна вэ?
Зэвсэгт хүчний жирийн нэгэн ахлагчийн эр зориг, тэсвэр хатуужил, зорилго, тэмүүлэл нь нийгэмд сайн сайхны үлгэр дуурайллыг түгээсэн, эр цэрэг, эх орны хөвгүүдээр иргэд, залуус нь бахархсан үйл явдал болж байгааг онцлох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт алба хаагчид нь хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргийг амжилт дүүрэн гүйцэтгэхийн зэрэгцээ энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд нэр төртэй оролцсоноор дэлхийн цэрэг болсныг түүний энэ бүтээлч үйл ажиллагаа улам бүр бататгаж байгаагийн дээр иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн, эр зориг, эрэлхэг баатарлагийн жишээг тод томруун илтгэсэн түүхэн амжилт гэж бид ойлгож, хүндэтгэж байгаа. Тиймээс манай офицер, ахлагч нарыг гадаадын цэрэг армийн дарга удирдагч нар үнэлэхдээ Монгол цэргүүд үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай, гүйцэтгэл сайтай, жинхэнэ мэргэжлийн бэлтгэгдсэн цэргүүд байдаг гэж ам уралдан ярьцгаадаг нь бидний бахархал гэдгийг тодотгомоор байна.
Зарим эцэг, эх хүүхдүүдээ цэрэгт явуулна, явуулахгүй гэж их ярих боллоо. Тэгвэл эх орны хүү болж, эр цэргийн алба хаахын ач холбогдол нь юу вэ?
Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Үндсэн хуульд заасан журамт үүргийнхээ дагуу цэргийн алба хаах учиртай, мөн үүрэгтэй. Цэргийн албыг биеэр хаах нь тухайн хүнд өөрт нь ч туйлын өндөр ач холбогдолтой. Өнөө цагт цэргийн алба хаасан залуусыг төрийн албанд авч ажиллуулах болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор тэд цэргийн алба хааж бие хүн болон төлөвшихийн хамт цаашид төрийн албанд ажиллах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж буй. Ер нь 1990-2000 оны эхээр цэргийн алба хааж байсан залуучуудын боловсролын төвшнийг өнөөгийн залуустай харьцуулахад тэс өөр болсон. Өдгөө цэргийн алба хаахаар ирж байгаа залуучуудын ихэнх нь их, дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой, 2-3 гадаад хэлний мэдлэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн шилдэг залуус алба хааж байгаа нь цэргийн албаны нэр хүндийг өндөрт өргөж байгаа. Зарим нэг нь цэргийн алба хаахгүй гэдэг байсан бол харин ч эсрэгээрээ нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөн цэргийн албыг заавал хаана гэх залуус олширсонд талархдаг.
Таны хувьд хугацаат цэргийн алба хааж, дараа нь цэргийн сургууль, академийг дүүргэсэн. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллаж байгаад тодорхой хугацааны дараа тус ангийн захирагчаар томилогдсон гэж сонссон. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Би 1996 онд тус ангид хугацаат цэргийн алба хаасан ба тухайн үеийн захирагч, дарга нарын санал, өөрийн хүсэл зорилгоор одоогийн Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд элсэн суралцсан. Тус сургуульд ерөнхий цэргийн мэргэжлээр 4 жил суралцаж төгсөөд 2001-2006 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид салааны захирагчаас сургалтын албаны дарга хүртэлх албан тушаалд ажилласан. Дараа нь Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтэст мэргэжилтнээр томилогдсон. Мөн 2011-2013 онд Батлан Хамгаалахын Удирдлагын Академид суралцаж төгссөнөөр Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Цэргийн албаны тасгийн даргаар, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн орлогч болон ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалыг хашиж байлаа. Өнгөрсөн оноос алдар түүхтэй энэ ангийнхаа захирагчаар томилогдон ажиллаж байгаа нь миний амьдралд тохиосон онцлох үйл явдлын нэг юм. Өөрийн удирдаж байгаа ангидаа цэргийн хугацаат албаны байлдагчаас ангийн захирагч болтлоо ажил, амьдралаараа холбогджээ. Тиймээс амжилт ололт, алдаа дутагдал бүхнийг хэн бүхнээс илүүтэй ойлгох байх.
Шинээр цэргийн албанд татагдан ирж байгаа залууст хамгийн түрүүнд ямар зүйлийг захиж сургадаг вэ? Мөн тэдэнд ямар орчин, нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүсдэг вэ?
Аливаа хүн өөрийн хичээл зүтгэл, идэвх санаачилга, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд амжилтад хүрдэг. Ер нь хэнбугай ч багаасаа төлөвшин томоожиж, тэсвэр хатуужил сууж, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байж л цаашдын ажил, амьдралаа авч явна гэж ойлгодог. Миний аав сум, нэгдэлд насаараа ажилласан жолооч, ээж маань сургуулийн үйлчлэгч байсан. Бид ээж, ааваасаа арвуулаа, манайх долоон банди, гурван охинтой айл. Манай гэр бүлээс хоёр хурандаа төрж, Монгол Улсынхаа Зэвсэгт хүчинд алба хааж яваадаа бахархдаг. Цэргийн албанд татагдан ирсэн байлдагч нартаа ахын ёсоор, аавын ёсоор хандан цангачих вийдээ, өлсчих вийдээ гэж санаа тавин ая тухыг нь хангаж, алба хаах орчныг сайжруулахыг ямагт хичээж ажилладаг. Ер нь үе үеийн захирагч нарын залгамж халааг нь авч, өндөр үүрэг хариуцлага хүлээсэн захирагч, даргын хувьд өмнөх амжилтаа улам бататгахын төлөө ямагт чармайн ажилладаг.

Монголын Зэвсэгт хүчнийг өөрийн биеэр сурталчлан яваа үлгэр жишээ алба хаагчийн хувьд ахлах ахлагч Э.Даваажамцын эр зориг, амжилтыг хэрхэн үнэлэх бол? гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна.
Зорилгоо биелүүлж, барианд орсны дараа Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал дахин хүлээж авч, хүндэтгэл үзүүлэх байх. Ахлах ахлагч Э.Даваажамц маань Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Цэргийн Нэгдсэн Дээд Сургуульд элсэн суралцах бодол ч бий болов уу?. Харин Ховд аймгийн удирдлага, анги, хамт олны хэмжээнд тусгайлан хүндэтгэл үзүүлнэ. Энэхүү ёслолд аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын зүгээс ч дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Тэрээр анх 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод барианд орох төлөвлөгөөтэй гүйлтээ эхлүүлсэн. Гэтэл гүйлтийн маршрутаа цааш сунгасан. Энэ шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр буюу жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид оролцсон цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулдаг. Энэ жил тэр л уламжлалаараа цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулах байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдсон. Тиймээс тэрээр “Дорнод аймгийн төв хүртэл гүйж, улсын рекордыг эвдмээр байна. Миний бие сэтгэл, бэлтгэл сургуулилт бүрэн хангагдсан, гүйх тусам бие улам бүр хөнгөрч, жигдэрч байна. Иймд уламжилж өгнө үү? хэмээх хүсэлтийг тавьсны дагуу удирдах албан тушаалтнуудад илтгэж, зөвшөөрөл авсан. Мөн мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсны үндсэн дээр гүйлтээ цаашид үргэлжлүүлж яваа. Одоогоор манай ахлах ахлагч Э. Даваажамц Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт гүйлтээ үргэлжлүүлж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр тэрээр 1662 км туулаад байна. Төлөвлөгөө ёсоор 2021 оны 07 дугаар сарын 17ны өглөө Дорнод аймгийн Чойбалсан хотын төв талбайд очих юм.
Холын зайн гүйлтийн рекордыг эвдэх тухайд ...?
Өмнө нь Говь-Алтай аймгийн харьяат Б.Болдбаатар хэмээх тамирчин 1000 гаруй километрийн зайд гүйсэн амжилт байдаг юм билээ. Тэгвэл ахлах ахлагч Э.Даваажамцын хувьд 2100 километр газрыг туулж, өөрийн эх оронд холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоохоор зорьж байгаа юм. Энд тодруулахад, Б.Болдбаатар нь мэргэжлийн тамирчин бол ахлах ахлагч Э.Даваажамц маань жирийн л нэг хөгжимчин ахлагч гэдгээрээ ялгаатай болов уу.
Гүйлтийн явцад өөрийн тамирчиндаа хандаж ангийн зүгээс ямар зөвлөгөө өгч байгаа вэ?
Бидний зүгээс түүнд хандаж хэд хэдэн зүйлийг байнга сануулж байгаа. Тухайлбал, цар тахлаас ямагт урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайн барь, өөрийн эрүүл мэнддээ онцгой анхаар, цаг агаарын нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалж, эрсдэлээ тооц гэсэн үндсэн гурван чиглэлээр үүрэг өгч, өглөө, орой бүр утсаар холбогдож байгаа. Түүнийг дагалдан тус ангийн эмч, мөн жолоочоор хүргэн ах нь, тогоочоор эхнэр нь хамт явж байгаа. Тэд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын дагуу нэг баг болж үүргээ амжилттай гүйцэтгэсээр явна.
Холын зайн гүйлтээ цэргийн хувцастайгаа туулж байгаа нь бахархмаар боловч нөгөө талаар биед эвтэйхэн тамирын хувцас өмсөж болдоггүй юм болов уу? гэсэн сэтгэгдлүүд олон харагдсан шүү.
Ахлах ахлагч Э. Даваажамц цэргийн алба хаагчийн хувьд цэргийн дүрэмт хувцастайгаа гүйж яваа. Өөрийн орны Зэвсэгт хүчин, анги, салбараа сурталчилж байгаагийн хувьд энгийн хувцас хольж өмсөх аваас энгийн иргэн, тамирчин, цэргийн алба хаагчийн аль нь ч мэдэгдэхгүй явбал зохимжгүй шүү дээ. Нөгөө талаасаа нэр төрийн хэрэг, цэрэг хүний бахархал гэж ойлгож болно.
Нийт монголчууддаа хандаж таны хэлэх үг?
Юуны өмнө Зэвсэгт хүчнийхээ нийт бие бүрэлдэхүүнд мөн өгөөмөр сайхан сэтгэлтэй Монгол түмэндээ, хандан алс холын зайд гүйж яваа ахлагчийг маань чин сэтгэлээсээ дэмжиж, түүний зорилго, хүсэл эрмэлзэлдээ хүрэх дардан замыг нь засаж буйд талархаж байгаагаа илэрхийлье.Түүний дотор залуустаа хандаж Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эр цэргийнхээ албыг хаагаарай, бие бялдар-сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, эрүүл чийрэг залуус болж төлөвшөөсэй гэж уриалъя. Ахлах ахлагч Э.Даваажамц маань зорьсон зорилгоо амжилт дүүрэн биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байна. Түүчлэн Зэвсэгт хүчнийхээ удирдлага, нийт бие бүрэлдэхүүндээ Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил, Зэвсэгт хүчний 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жил, Анги байгууллагынхаа түүхт 99 жилийн ойн баярын мэндийг танай сайтаар дамжуулан хүргэе.
Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 0)