Э. Даваажамц: 2000 км зам туулахдаа 5 кг жин хаяжээ
Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С. Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э. Даваажамц орон нутгийн цагаар 11 цагийн үед Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд гүйсээр ирлээ.Э. Даваажамц 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгаас холын зайн гүйлтэнд гарснаасаа хойш ийнхүү 44 өдөр тасралтгүй гүйж, 2000 км зам тууллаа. Тэрээр 2021 оны 07 дугаар сарын 17-ны үдээс хойш Дорнод аймгийн төв Чойбалсан хотод бариагаа хийхээр төлөвлөөд байна. Одоо Э. Даваажамцад ердөө зорьсон зорилгодоо хүрэхэд 127 км үлдлээ. Э. Даваажамц 2000 км зам туулахдаа 5 кг жин хаясан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)