Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э. Даваажамц ҮТИС-д суралцахаа мэдэгдлээ

  Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С. Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э. Даваажамц Ховд аймгийн төв талбайгаас холын зайн гүйлтээ эхлүүлснээс хойш 35 дахь хоног буюу 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний техникийн их сургуулийн гүйцэтгэх захирал Г. Цэрэнжамц, Үндэсний техникийн их сургуулийн хууль зүйн сургуулийн захирал Т. Рэгзэн нар замыг нь тосон уулзаж хүндэтгэл үзүүлсэн байдаг. Тус сургуулийн удирдлагууд хэлсэн үгэндээ:
Монгол эр цэргийн тэсвэр хатуужлыг Монголынхоо нийгэм төдийгүй мянга мянган залуучуудад үлгэр дуурайлалаараа үзүүлж түүчээллээ гэдгийг онцолж талархлаа илэрхийлсэн.
“Эр зориг Эрдэм мэдлэгийг ивээн тэтгэнэ” уриатай тус сургуулийн зүгээс Э. Даваажамцад ҮТИС-ийн Хууль зүйн удирдлагын салбар сургуульд эрх зүйч мэргэжлээр 4 жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулсан байдаг. Тэгвэл Э. Даваажамц 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр төрсөн нутгийнхаа Ховд голын хөвөөнөөс лайв хийж ҮТИС-д 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн суралцах болсон талаараа мэдэгдлээ.
Түүнчлэн шинээр оюутан болох гэж буй хүүхэд залуустаа ҮТИС-ийн талаар мэдээлэл хүргэж тус сургуулийн сонгон суралцахыг уриалсан юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)