Ховд аймагт дизель түлшний үнэ 2200 төгрөг боллоо

  Оюу мандал” ХХК 200 төгрөгөөр хямдруулан худалдаалах шатахууныхаа анхны тээврээ өнөөдөр /2021.09.03/ хүлээн авчээ. Ингэснээр Ховд аймагт дизель түлшний үнэ 2200 төгрөг боллоо. ОХУ-аас Ховд аймаг руу шууд тээвэрлэлт хийх асуудлыг шийдвэрлэсэн учраас ийнхүү хямдруулах боломж бүрдэж байгаа юм.

Хадлан тэжээл бэлтгэх, ачаа, бараа тээвэрлэх гээд дизель түлшийг өргөн хэрэглэдэг иргэд олон бий. Өвөлжилтийн бэлтгэл хангах, ургац хураах ид ажлын энэ цаг үед ядаж дизель түлш нь хямд байвал алслагдсан бүс нутгийн иргэдийн амьдралд бага ч болов нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Бензиний үнийг бууруулах талаар "Оюу мандал" ХХК-тай ахин зөвшилцсөний үр дүнд тус компани ирэх 7 хоногт АИ-92 авто бензинийг литр тумамд нь 50 төгрөгөөр хямдруулахаар боллоо.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)