Ховд аймаг дахь цагдаагийн газрын 95 жилийн ойн баярын хурал боллоо

  Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Ховд аймаг дахь цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын 95 жилийн ойн баярын хурал шагнал гардуулах ёслолын ажиллагаа ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо. Улс оронд үүсээд байгаа цар тахалтай холбогдуулан ЦЕГ-аас түүхт ойн арга хэмжээг улс даяар цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой.


Ховд аймаг дахь Цагдаагийн газрын тухайд ЦЕГ-аас зохион байгуулсан цахим арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан, идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдыг, ХЗДХЯ, ЦЕГ, аймаг сумын ИТХ, Засаг дарга, хамтран ажилладаг байгууллагуудын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулах ёслолын ажиллагаагаар үргэлжилсэн юм.



Тухайлбал: ХЗДХЯ-ны жуух бичгээр дөрөв, ЦЕГ-ын жуух бичгээр дөрөв, ЦЕГ-ын албаны төлөө нэгдүгээр зэргийн медалиар нэг албан хаагч, Цагдаагийн албаны төлөө хоёрдугаар зэргийн медалиар хоёр албан хаагч, Цагдаагийн албаны төлөө гуравдугаар зэргийн медалиар есөн албан хаагч, Цагдаагийн байгууллагын спортын алдар тэмдгээр нэг албан хаагч, Эрүүгийн цагдаагийн албаны хүндэт ажилтан цол тэмдгээр нэг албан хаагч шагнагдсан бол ЦЕГ-ын даргын тушаалаар Ховд аймаг дахь цагдаагийн газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б. Болормааг цагдаагийн хошууч цолоор, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаалаар Нийтийн Хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г. Цэндсүрэнд цагдаагийн ахлагч цол олголоо.


Ийнхүү шагналын хур аймаг орон нутгийн нэрэмжит шагнал болон хамтран ажилладаг байгууллага хамт олны шагналаар үргэлжилсэн юм. Ховд аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр гурван албан хаагч, Ховд аймгийн Засаг даргын жуух бичгээр зургаа, Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит Ховдын төлөө медалиар найман хүн, Ховд аймгийн хүндэт тэмдгээр хоёр албан хаагч, Ховд аймгийн Жаргалант сумын хүндэт өргөмжлөлөөр нэг албан хаагч, Ховд аймгийн шүүх шинжилгээний албаны хүндэт өргөмжлөлөөр нэг, Олон улсын Ховд нисэх буудлын хүндэт өргөмжлөлөөр хоёр, аймгийн шүүхийн хүндэт өргөмжлөлөөр хоёр, Баруун бүсийн төв Онцгой байдлын газрын хүндэт өргөмжлөлөөр хоёр, Гадаадын иргэн харьяатын газрын хүндэт өргөмжлөлөөр нэг албан хаагч, МЗХ-ний шагналаар таван албан хаагч тус тус шагнагдлаа.



Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Ховд аймаг дахь цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын 95 жилийн ойг угтан Ховд аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн тасгаас “ Шилдэг тохижилттой цагдаагийн хэсэг” шалгаруулах болзолт уралдаан зарласан бөгөөд уралдааны дүнгээр Ховд аймгийн Цэцэг сум дахь цагдаагийн хэсэг тэргүүн байр, Буянт сум дахь цагдаагийн хэсэг дэд байр, Дуут сум дахь цагдаагийн тасаг гуравдугаар байранд шалгарч ажил үйлсээрээ байгууллага хамт олноо хошуучилсан байна. Түүнчлэн Цагдаагийн хяналтын постын тохижилтоор Зэрэг сумын хяналтын пост тэргүүлжээ. Түүнчлэн Аймгийн ЗДТГ-аас Ховд аймаг дахь цагдаагийн газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан 2 албан хаагчийг 5 ханатай өргөө цагаан гэрээр шагнасан байна. Харин ЦЕГ-аас Ховд аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн албан хэрэгцээнд зориулан автомашин гардуулан өгсөн байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)