“Smart education” төслийн хүрээнд Ховд аймгийн 40 сурагч ухаалаг утастай боллоо

  Монголын нийт хүүхдүүдийн сайн сайхны төлөө, тэдний боловсрол хүмүүжлийг дэмжсэн олон зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн Мобиком корпораци нь Коронавируст цар тахлаас шалтгаалан үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны нийгмийн хариуцлагын цоо шинэ төсөл болох “Smart Education” төслийг санаачлан Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүллээ.



Төсөл нь 2021 оны 08 дугаар сарын 16-наас 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хэрэгжсэн бөгөөд Дэлхийн зөн олон улсын байгууллагын мэдээллийн бааз дээр тулгуурлан зорилтот бүлгийн 4-7 ангийн сурагчидийг хамруулжээ. Төслийн хүрээнд сурагчид Мобиком корпорацийн цахим хаягаар зураг, эсээ бичлэгийн 90 орчим бүтээл ирүүлснээс шилдэг 40 бүтээлийг шалгаруулж хамгийн сүүлийн үеийн Samsung брэндийн Galaxy М12 ухаалаг утас, гарын бэлэг гардууллаа.





Боловсролын тэгш байдлыг дэмжих “Smart Education” төслийн гол зорилго нь суурь боловсролын хоцрогдол үүссэн сурагчдыг дэмжих юм. Төслийн хүрээнд Ховд аймгийн Жаргалант, Мянгад, Дарви, Цэцэг, Дөргөн, Чандмань, Зэрэг, Эрдэнэбүрэн сумдын 40 сурагч хамгийн орчин үеийн ухаалаг утастай боллоо. Төсөлд хамрагдсан сурагчид ухаалаг утсандаа Google meet, zoom, voo зэрэг аплейкшн татаж суулгаад цахим хичээлээ нөхөж үзэх, анги хамт олонтойгоор цахимаар хичээллэх суралцах боломжоор хангагдаж байна. Ухаалаг утсыг дагалдаж Мобиком корпорацаас дугаар, бүтэн жилийн дата эрх дагалдаж байна.







Боловсролын тэгш байдлыг дэмжих “Smart Education” төсөл Монгол улсын 21 аймаг 9 дүүрэгт амжилттай хэрэгжиж нийт 1320 хүүхдийг энэхүү төсөлд хамруулаад байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




 




Сэтгэгдэл ( 0)