Жаргалант сумын 70 гаруй өрхөд цахилгаан халаагууртай иж бүрэн дулаалга өгч байна
"Дэзэрэт" олон улсын энэрэлийн байгууллага нь Монгол Улсад 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сайн дурын ажил, хүмүүнлэгийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 оноос эхлэн “Монгол гэр” төсөл хэрэгжүүлж байна. Төслийг өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын зарим дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн бол энэ жил Ховд аймагт нэвтрүүллээ.
Энэхүү төслийн хүрээнд Жаргалант сумын гэр хорооллын бүсэд амьдарч буй 75 айл өрхөд Монгол гэрийн дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлт бүхий бүтээгдэхүүн олгож байна. Энэ нь өвлийн улиралд Монгол гэрт амьдардаг өрхийн нүүрсний хэрэглээг багасгах, гэрийн дулаан алдагдлыг арилгах, цаашлаад агаар орчны бохирдлыг бууруулахад ач тустай хэмээн албаныхан онцоллоо.
Энэхүү төсөлд хамрагдсан айл өрхүүд зуухны оронд 2.3 квт-ын цахилгаан халаагуурыг ашиглах бөгөөд “дулаан тусгаарлагч” болон дээвэр, туурга, хана хэсэгт “агаарын үe бүхий тусгаарлагч”-ийн тусламжтайгаар гэрээ дулаалж байгаа юм.
Уг “дулаан тусгаарлагч” болон “агаарын үe бүхий тусгаарлагч”, холбогдох матeриал нь өвлийн улиралд дулааныг гэрт хадгалах боломжийг бүрдүүлдэг байна.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)