“Start Up-2021” арга хэмжээний шилдэг оролцогч шалгарлаа
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 2021 арга хэмжээ” 10-р сарын 01-ний өдөр онлайн сургалтаар эхэлсэн бол 26 өдрийн турш гарааны бизнес эрхлэх хүсэлтэй 50 гаруй залуусыг шат дараатайгаар сургалтанд хамруулсан байна.
2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд 42 гарааны бизнес шалгарч 410 сая төгрөгийн хүүгүй зээлийг бизнес эрхлэгч залууст олгожээ.
Энэ жилийн тухайд 87 хүн гарааны бизнес арга хэмжээнд оролцохоор бүртгүүлснээс 37 бизнес санаа танилцуулагдаж, хоёрдугаар шатанд 10 бизнес санааг шалгаруулж 21 хоногийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж 5 бизнес санааг шилдгээр шалгаруулан үлдээсэн байна.
Тухайлбал:
- Хагас эрчимжсэн хонины аж ахуй
- Хүлэмж
- Хувцасны бэлдэц
- Аялал жуулчлал
- Тойгоны шөлтэй банштай цай гэсэн 5 бизнес санаа шилдгийн шилдэгт өрсөлдөж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас оролцогч ах дүү Н. Нямбаяр, Н. Батням нар “Хагас эрчимжсэн хонины аж ахуй”-н бизнес санаагаар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 2021 арга хэмжээний шилдэг оролцогчдоор шалгарч 10 сая төгрөгийн буцалтгүй санхүүжилт авах эрхээ гардан авлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)