“Ховд экспо” үзэсгэлэн худалдаанд 80 гаруй байгууллага оролцож байна
“Invest Khovd” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын хүрээнд “Ховд экспо” бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг аймгийн Спортын төв ордонд зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд банк, санхүү, үүрэн телефон, уул уурхай, барилга, дэд бүтэц, худалдааны салбарын бизнесүүд үйл ажиллагаагаа танилцуулж байна. Түүнчлэн, энэхүү үзэсгэлэн худалдаанд орон нутагт хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаагаа өргөтгөх сонирхолтой аж ахуй нэгжүүд оролцож байгаагаараа онцлог, ач холбогдолтой юм.Уг арга хэмжээнд 80 гаруй бизнес эрхлэгч, ААН, байгууллага оролцож байна.
Энэхүү үзэсгэлэн худалдаа 2023 оны 1 сарын 19-25-ны өдрүүдэд Спортын төв ордонд үргэлжилнэ. Хөрөнгө оруулалт, ажлын байр, бүтээгдэхүүн үйлчилгээ сонирхож буй хүн бүрд нээлттэй тул та бүхнийг урьж байна.
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)