"Хаврын өнгө 2022” үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-28-ны өдрүүдэд болно.

  Сар шинийн баярыг угтан "Хаврын өнгө 2022” үзэсгэлэн худалдааг энэ оны 01 дүгээр сарын 19-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Жаргалант сумын ЗДТГ, “Эвийн хүч” хоршоо худалдааны төв хамтран зохион байгуулах үзэсгэлэн худалдаанд бүх сумдын жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар боллоо. Үүнтэй холбогдуулан өчигдөр /2022.01.04/ ажлын хэсэг хуралдлаа.



  Хурлаар мэргэжлийн байгууллагууд холбогдох бэлтгэл ажлыг хангах, аймгийн “Брэнд” бүтээгдэхүүн шалгаруулж, шагнаж урамшуулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
“ХАВРЫН ӨНГӨ -2022” үзэсгэлэн худалдааны үеэр:
-Шилдэгийн шилдэг “Гранпри”
- “Шилдэг оёмол бүтээгдэхүүн”
-“Шилдэг махан бүтээгдэхүүн”
-“Модон эдлэлийн шилдэг бүтээгдэхүүн”
-“Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”
-“Шилдэг гурилан бүтээгдэхүүн”
-“Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн”
-“Шилдэг ноос, ноосон бүтээгдэхүүн”
-“Эко савлагаатай шилдэг бүтээгдэхүүн”
-“Шилдэг үйлдвэрлэгч”
-“Хагас боловсруулсан шилдэг бүтээгдэхүүн”
-“Зохион байгуулалттай шилдэг сум”
- “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн”
-“Арьс, ширэн эдлэлийн шилдэг бүтээгдэхүүн”
-“Хоёрдогч түүхий эдээр хийсэн шилдэг бүтээгдэхүүн”-ийг шалгаруулна.
Мөн “Шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр эхний гурван байр шалгаруулна, аймгийн Брэнд бүтээгдэхүүний сав баглаа боодлын багцад орох бүтээгдэхүүнийг тус тус шалгаруулахаар боллоо.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ-ын пэйж хуудас




Сэтгэгдэл ( 0)