Мал, мах нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ
ЦЕГ-ын удирдамжийн дагуу идэшний цаг эхэлж байгаатай холбоотойгоор жил бүрийн арван нэгэн сараас эхлэн мал мах нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд тодорхой хугацаатайгаар зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд мал мах нэгдсэн арга хэмжээ 11-р сарын 05-наас 12-р сарын 05-ны хооронд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Энэ жилийн хувьд мал, мах нэгдсэн арга хэмжээ 11-р сарын 05-наас 12-р сарын 05-ны хооронд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Ховд аймаг дахь цагдаагийн Жаргалант сумын хэмжээгээр мал махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа малын зах, махан зоорь, нядалгааны газар, зах, худалдааны төв гээд 7 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалт хийн ажиллаж байна.
2021 оны эхний 9-н сарын байдлаар Ховд аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг 12 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 нэгжээр буурсан гэсэн дүн мэдээ байна.
Харин мал хулгайлах эзэнгүй 2 хэргийг цагдаагийн газраас илрүүлэн холбогдох газарт нь шилжүүлэн ажиллаж байна.Иргэдийн идэш бэлтгэлийн хугацаа оройтож байгаа тул малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор мал мах нэгдсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах нь чухал юм.
Ингэхийн тулд цагдаагийн байгууллага, иргэд гэсэн хамтын оролцоотойгоор мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх учиртай. Цаашид Ховд аймаг дахь цагдаагийн газраас хяналтын постод алба хаагчдыг тогтмолжуулан үүрэг гүйцэтгүүлэх, мал мах нядалгааны газар, зах худалдааны төвүүдэд цагдаагийн алба хаагчид эргүүл хийж хяналт тавих, мал махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын дарга эрхлэгч нартай уулзалт зохион байгуулан гэрээ байгуулах ажлыг хийхээр төлөвлөөд байна гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)