ХХҮГ-ын дэргэдэх “Ажил мэргэжлийн үйлчилгээний төв”-ийн нээлт боллоо
ХНХЯ-ны дэд сайд С. Зулпхараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн ХХҮГ-аар орж үйл ажиллагаатай нь танилцсан бөгөөд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн” хүрээнд Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний танхим, үйлчилгээний заал”-ыг орчин үеийн стандартад нийцүүлэн их засварт оруулж ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд оролцон нээлтийн тууз хайчиллаа.
ХХҮГ-ын иж бүрэн их засварын гүйцэтгэгч компаниар Баян-Өлгий аймгийн “Еба” коншсракншн хариуцлагатай хувьцаат компани ажиллаж 90 сая төгрөгийн санхүүжилтээр их засварын ажлыг, Улаанбаатар хотын “Долоонболдог” ХХК тавилга эд хогшилийг 31 сая төгрөгөөр нийлүүлсэн бол Улаанбаатар хотын “ Хос билгийн далай” ХХК зааланд байрлуулсан самбаруудыг 3 сая төгрөгөөр гээд нийт 125 сая төгрөгийн их засварын ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Иргэдэд үйлчлэх өрөө, сургалтын танхим, ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөөг тохижуулан техник хэрэгсэхлээр хангаснаар ажилд зуучлах, ажил хайгч нарт мэдээлэл зөвлөгөө өгөх, ажлын байрны зар түгээх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үр дүнтэй иргэд олон нийтэд хүргэх орчин нөхцөл бүрдэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)