“Ариун шүд” шүдний эмнэлгийн хамт олон 160 хүүхдэд араа шүдний хамгаалалт үнэгүй тавьжээ
Ховд аймгийн ард иргэд, хүүхэд багачуудад шүд амны хөндийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн оношлогоо, эмчилгээний аргад суурилан чанартай түргэн шуурхай, ээлтэй орчинд хүргэн ажилладаг “Ариун шүд” эмнэлгийн хамт олон 15 жилийн ойгоо угтаж 15 бүтээлч ажлыг эхлүүлээд байна. Дээрх ажлын хүрээнд аймгийн төвийн ЕБ-ын сургууль бүрээс нэг бүлгийг сонгон сурагчдыг үнэ төлбөргүй амны хөндийн үзлэгт хамруулан, мэргэжлийн зөвлөгөө өгч, байнгийн араа шүдний ховилын хамгаалалт хийн ажиллаж байна.
Арван нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн ажлын үр дүнд ЕБ-ын 5 сургуулийн 160 хүүхдийг амны хөндийн үзлэг, эмчилгээнд хамруулжээ. Түүнчлэн Ариун шүд шүдний эмнэлгийн эмч нарын баг Ховд аймгийн Дөргөн суманд 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 8 хоногийн хугацаанд ажиллаж мөн л ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдад амны хөндийн үзлэг, эмчилгээг 20 хувийн хямдралтай үнээр хүргэн үйлчилсэн нь алслагдсан хөдөөх сумдын хүүхдүүдийн эрүүл мэндэд оруулж буй бодит хөрөнгө оруулалт боллоо гэдгийг эцэг эхчүүд, сум сургуулийн захиргаанаас онцолжээ.
Цаашид ойн арга хэмжээгээ угтаж нийгэм олон нийтэд чиглэгдсэн томоохон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөөн дээрээ ажиллаж байгааг Ариун шүд шүдний эмнэлгийн захиргаанаас мэдээллээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)