Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн шинэ цэргүүд цэргийн тангараг өргөлөө

  Эх орныхоо дуудлагаар эр цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчидийн бахархал болсон арга хэмжээ бол цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа байдаг. Тэгвэл Цэргийн гавьяаны улаан тугийн одонт зэвсэгт хүчний 123-р ангид 2021 оны цэрэг татлагаар татагдан ирсэн шинэ цэргүүдийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа энэ өдөр боллоо. Танаграгийн баярт зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, аймаг орон нутгийн удирдлагууд оролцож Ардын Хатанбаатар Магсаржаваар овоглосон, алдарт Ховдын хороонд алба хааж байгаа цэрэг дайчдад баяр хүргэж, албаа нэр төртэй хаахыг хүслээ.





2021 оны цэрэг татлагад зэргэлдээх аймаг сумдаас олон залуус цэрэгт татагдан ирж, цэргийн албанд дасан зохицох хийгээд цэргийн албаны анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдан, эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа өргөхөөр ийнхүү жагсажээ.
Тэд эх орныхоо төлөө тангараг өргөн зогсож, мөр зэрэгцэн алба хааж байгаадаа бахархаж байна гэдгээ онцолж байсан.





45 хоногийн хугацаанд цэргийн ерөнхий эрдэмд шамдан суралцаж, баргийн бэрхшээлийг түүртэхгүйгээр давж сурсан гэдгээ тэд онцолж байлаа. Зуу зуун цэрэг эрс дуу нэгтэйгээр Монгол улсын иргэн би, Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон ард түмэндээ андгайлан тангараглая хэмээн цэргийн тангаргаа өргөж эх орны цэрэг эрс болсноо баталж байна.





Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)