Оны эхний долоо хоногийн байдлаар “Covid-19” –ын тархалтын огцом өсөлтөөс шалтгаалан " УЛААН" түвшинд шилжээд байна.

  2022 оны эхний 7 хоногийн байдлаар Коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 97 бүртгэгджээ. Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад огцом өссөн үзүүлэлттэй байгааг эх сурвалж мэдээлж байна.

Нийт шинжилгээний эерэг илрэх хувь өмнөх 7 хоногийн байдлаар 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны сүүлээр Ховд аймаг нь Коронавируст халдварын тархалтын түвшингээр улбар шар түвшинд байсан бол оны эхний долоо хоногийн Коронавируст халдварын тархалтын огцом өсөлтөөс шалтгаалан улаан түвшинд шилжээд байна.



2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр шинээр 66 тохиолдол батлагджээ. Өнөөдрийн байдлаар БОЭТ-д Коронавируст халдварын улмаас 38 хүн хэвтэн эмчлүүлж байна. Иймд Коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн гэж үзсэн иргэд Цаст-Алтай сургуулийн хичээлийн бага зааланд нэг цэгийн үйлчилгээ өглөө 9:00-12:00 цаг хүртэл шинжилгээ авч байгаа тул мэргэжлийн байгууллагад хандаж шинжилгээгээ өгөх хэрэгтэйг зөвлөж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)