БОЭТ-д “COVID-19” цар тахлын халвар авсан 84 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Өнөөдрийн байдлаар /2022.01.14/-ний байдлаар БОЭТ-д “COVID-19” цар тахлын халдвар авсан 84 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Эдгээр хүмүүсээс 14 хүн биеийн байдал хүнд гэсэн ангилалтайгаар эрчимт эмчилгээ хийлгэж байгаа бол 70 хүн биеийн байдал хүндэвтэр гэсэн оноштойгоор эмчлүүлж байгааг эх сурвалж мэдээллээ. Нийт эмчлүүлж байгаа 84 хүнээс 6 хүн нь жирэмсэн эмэгтэй, 6 хүн нь 0-18 насны хүүхдүүд эмчлэгдэж байна. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол ихсэж байгаатай холбоотойгоор БОЭТ-ийн Шинээр баригдсан 50 ортой эмнэлгийн 3-4 давхар, Амаржих газрын 3 давхарт ор дэлгэн Ковидын халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авах зохицуулалттайгаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 тоот албан даалгаврын дагуу Ковидын эрэмбэлэн ангилах хэсэг буюу Ковидын амбулаторийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн ажлуулж эхэлжээ. “COVID-19”-ын батлагдсан тохиолдол буюу хүндрэх эрсдэлтэй, хэвтэх шаардлагатай хүмүүс эрэмбэлэн ангилагдаад хэвтэх эсэхээ шийдэх юм. Мөн Ковидын халдвараас гадна улирлын томуугийн халдвар ихэссэн байна. БОЭТ-ийн хүүхдийн тасагт өнөөдөр 49 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.Томуугийн халдвар нэмэгдэх хандлагатай байгаа учир халдвартын тасагт хүүхдүүд эмчлүүлэх ор дэлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)