"Нэг цэгийн үйлчилгээ"-г 2022 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн Биеийн тамир спортын ордны “Спорт заал”-нд шилжүүлж иргэдийг шинжилгээнд хамруулна.

  Ковид 19 цар тахлын шинжилгээг нэг цэгт төвлөрүүлэн авах шийдвэрийг манай аймаг гаргасан нь үр дүнтэй ажил болж чадсан. Ковид 19 цар тахлын тохиолдлын тоо бууралттай, ачаалал харьцангуй бага байсан өмнөх саруудад нэг цэгийн үйлчилгээг Цаст-Алтай цогцолбор сургуулийн хичээлийн бага зааланд өглөөний 09:00 цагаас өдөр 12:00 хүртэл авч байсан бол сүүлийн өдрүүдэд ачаалал нэмэгдэж Ковидын халдварын тохиолдол ихсэж байгаатай холбоотойгоор "Нэг цэгийн үйлчилгээ"-г 2022 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн Биеийн тамир спортын ордны “Спорт заал”-нд шилжүүлэхтэй холбоотой Бямба, Ням гарагт 09:00-12:00 цагийн хооронд, ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд ажиллах шийдвэр гарсан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)