“Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн жолооч үйлдвэрийн осолд өртөж хүнд гэмтэл авчээ
Ховд аймгийн хэмжээнд 2021-2022 онд 6 удаагийн үйлдвэрлэлийн осол гэмтэл гарч бүртгэгджээ.
Энэ сарын 25-ний өдөр “ХОВД ЭКО” цементийн үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан 57 настай Б нь ажил үүргээ гүйцэтгэх явцад осолд орж хүнд гэмтжээ.
Тодруулбал: Жолооч Б нь ажил үүргээ гүйцэтгэх явцад унаж байсан машины дугуй нь шатаж эд хөрөнгө амь насанд нь эрсдэл учирсан бөгөөд жолооч Б нь ХАБ-ын ажиллагааны дагуу аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсний дараагаар мэргэжлийн ур чадвар гарган урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн авч ажилласны үр дүнд галыг унтраан машин шатахаас сэргийлж чадсан байна. Харамсалтай нь тухайн машиныг засварлах явцад жолооч Б нь хүнд гэмтэл авсан байна. Гэмтлийн зэрэг хүнд учир яаралтай Улаанбаатар хот руу онгоцоор тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)