Төслийн зүгээс бартаат замын автомашин хүлээлгэн өглөө
Төслийн зүгээс бартаат замын автомашин хүлээлгэн өглөө Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р үе шатны үйл ажиллагаа 2020 оны 3-р сараас эхлэн Монгол орны Баруун бүсэд 2027 он хүртэл нийт 7 жилийн хугацаанд хэрэгжиж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой.
Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн сүлжээний хэмжээнд менежментэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах зорилтын хүрээнд нийт 665,680 Еврогийн үнэ бүхий Ландкрузер 300, 76, 79 маркийн 19 ширхэг туулах чадвар сайтай автомашиныг төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, нэр бүхий 12 Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, усны сав газрын захиргаад болон БОАЖЯ-д хүлээлгэн өгөв.
Ховд аймгийн хувьд төслийн санхүүжилтээр нийт 6 автомашин дараах газруудад олгогдоод байна. Аймгийн БОАЖГ Ландкрузер 76, Хар ус нуурын УТХГ, Мөнххайрханы БЦГ, Мянган угалзатын БЦГ, Хар нуур ховд голын сав газар, үенч бодонч булган голын сав газар Ландкрузер 79 маркийн автомашинуудыг хүлээн авч өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.
Туулах чадвартай авто машинтай болсноор цэнгэг усны нөөц болон байгаль орчныг хамгаалах, ой, хээрийн түймэртэй тэмцэх, судалгаа шинжилгээ хийх, нутгийн иргэдийн байгаль хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах ухамсар, оролцоог нэмэгдүүлэх мөн талууд хамтран Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг нөр их ажилд нь ахиц гарах юм.
Эх сурвалж: GIZ

Сэтгэгдэл ( 0)