Баруун бүсийн төв-Ховд аймгийн онцгой байдлын газрын хамт олон 2022 оны турш 12000 мод тарьлаа

  Жил бүрийн 5 болон 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-тохиодог. Тус өдрийн хүрээнд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын нийт албан хаагчид гэр бүлийн хамтаар бүх нийтээр мод тарих аянд нэгдэж Буянт голын ай сав дагуу мод тарьлаа.
Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон энэ хавар 3500 мод тарьсан бөгөөд хаврын тариалалт 80 хувийн ургалттай байна. Харин энэ намрын тариалалтад Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант, Булган, Манхан, Зэрэг, Мөст сумдын нийт анги салбарууд 5120 мод тариалж байна.
Намрын тариалалтад 2-3 настай улиас, бургас модыг тарьж байна.



Жилд 8000 мод тарих зорилт тавьсан тус байгууллага хамт олон хавар намрын тариалалтаа давуулан биелүүлсэн амжилт гаргаж бусад байгууллага хамт олноо хошуучилж байна.
Мөн өнгөрсөн бямба гаригт Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын 60 орчим алба хаагчдын хашаанд 1280 модны суулгац тариалж Хашаандаа сайхан амьдаръя аянд нэгдэж байгааг онцолж байлаа.
Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон Жаргалант сум, Булган сум, Зэраг сумдад мод арчилга хийх захирамж гаргуулан кадастрын дагуу хашаалж хамгаалахаар болжээ.
Арав, арван нэгдүгээр сард усалгаа хийх бөгөөд ургаагүй модоо буцаан авч дахин суулгац тарих юм. Ингэснээр тус хамт олон 2022 оны турш 12000 модыг тарьж Ховд хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)