Ховд эко цементийн үйлдвэр хоногт 1200- 1300 тонн цемент үйлдвэрлэж байна

  Баруун таван аймгийн цементийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай "Ховд эко цемент"-ийн үйлдвэр бүрэн ашиглалтад орлоо. Тус үйлдвэр хоногт 1200- 1300 тонн цемент үйлдвэрлэж Үйлдвэрлэсэн цементээ задгай болон 1 тонн, 50кг савлаж эхэллээ.



Ховд аймагт өнөөдрийн байдлаар цементийн үнэ зах зээлийн үнээс 2 дахин өндөр үнэтэйн дээр олдоц муу байгаа тул орон нутагтаа үйлдвэрлэгдсэн цементийг худалдан авах хүсэлтэй иргэдийн тоо цөөнгүй байна. Тиймээс эко цементийн үйлдвэр иргэдэд чанартай, хямд цемент нийлүүлэхийн тулд туршилт, тохируулгын ажлаа эрчимжүүлэн ажиллаж байна.



Гуч гаруй барилга байгууламжаас бүрдэх “Ховд эко цемент” үйлдвэрийн ажил эхэлснээс хойш 5000 тн цемент үйлдвэрлэсэн байна.Цаашид цемент үйлдвэрлэлээ үргэлжлүүлж, туршилт, тохируулгын ажлаа 2022.12 сараас өмнө дуусгахаар төлөвлөсөн байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)