“Хүүхэд хөгжлийн танхим” байгуулахад 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

  Сургууль нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, хөгжих чухал орчин төдийгүй тэдний чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой газар гэдгийг мэргэжилтнүүд болон эцэг эхчүүдийн зүгээс дүгнэдэг байна. Орон нутагт хөгжлийн эрхшээлтэй хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх болрмжтой газар байдаг эсэхийг тодруулахад Ховд аймгийн иргэдийн 36 хувь нь хүүхэд хөгжлийн төвийн талаар дурдаж байсан бол Баян-Өлгий аймгийн дийлэнх иргэд хүүхэд хөгжлийн төвийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төсөл хэрэгжүүлэгч байгууллагын анхаарал татсан байна.

Тиймээс 2021 оны 10 дугаар сард Норвегийн тусламжийн байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслөөс Баян-Өлгий аймгийн лаборатори 2 дугаар сургуулийг түшиглэн “Хүүхэд хөгжлийн танхим” байгуулахад 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Ингэснээр танхимд хичээллэх боломжгүй сурагчидтай багш нар нь ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний дагуу тулж ажиллах боломж бүрджээ.


2022-2023 оны хичээлийн жилд тус сургуульд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр 1-11 дүгээр ангийн 12 хүүхэд 7 хоногт сургалтын 2 цагаар буюу 10 цагаар хичээллэж байна.
Норвегийн тусламжийн байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслөөс олгосон санхүүжилтээр сургалтын хэрэглэгдэхүүн, багш нарыг чадавхжуулах үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид зарцуулсан нь үр дүнгээ өгөөд байгааг сургуулийн захиргаанаас онцолж байсан.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)