Сумдын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болов

  Сумдын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

      Жил бүр 1 сумын үйл ажиллагаатай танилцан 1 хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын сайн туршлагыг судлах ажлыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил Манхан сумын ЗДТГ-т ажиллаж хамтран туршлага судлах уулзалт, спортын нөхөрсөг тэмцээн, Манхан сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний үйл ажиллагаатай танилцлаа.



  Мөн энэ үеэр 2023 оны байгууллагын аварга шалгаруулах спортын 3 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгуулж, зарим иргэдэд нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлж зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллалаа.
Эх сурвалж: Ховд аймгийн ХХҮГ




Сэтгэгдэл ( 0)