17 сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт “Цахим хурлын тоног төхөөрөмж” олголоо
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. 2020-2027 он хүртэл хэрэгжих уг төслийн II, III үе шатны санхүүжилтээр 17 сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт “Цахим хурлын тоног төхөөрөмж” олголоо. Хөрөнгө оруулалтын энэхүү ажлыг “Ай Ти Эс Өү” ХХК-тай хамтран хийж гүйцэтгэв.
Захиалагчийн тавьсан техникийн шаардлагыг бүрэн хангасан, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн ухаалаг дэлгэц, дагалдах тоног төхөөрөмжийг нийлүүлэгч байгууллага, төслийн хамтарсан баг энэ оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн албан ёсоор хүлээлгэн өглөө. Инженер техникийн мэргэжилтнүүдийн баг газар дээрнь очиж угсарч суурилуулан ашиглалтын заавар зөвлөмж, сургалт хийсэн байна.
Орчин үеийн өндөр хурдны тоног төхөөрөмжтэй болсноор байгууллагуудын материаллаг бааз бэхжиж, төрийн өдөр тутмын үйл ажиллагаа орон зай цаг хугацаанаас үл хамааран тогтвортой явагдах нөхцөл бүрдэж, олон байгууллага, иргэнийг хамарсан цахим уулзалт, хурал, сургалтыг амжилттай зохион байгуулах нөхцөл бүрдлээ.
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)