Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг ирэх онд бүрэн дуусгана.
Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Засгийн газрын тогтоолыг баталсан байна. Энэ тогтоолоор дөрвөн шийдвэр гарсныг Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн танилцуулжээ.
Нэгдүгээрт: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын техник хяналтын зардлын 5 орчим сая ам. Долларыг 2024-2027 оны улсын төсөвт суулгана.
Хоёрдугаарт: Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл 4 орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгана.
Гуравдугаарт: Нэг удаагийн нөхөн төлбөр олгох 1241 иргэн бий. Үүний үлдэгдэл болох 13,3 тэрбум төгрөгийг 2024 онд багтаан барагдуулна.
Дөрөвдүгээрт: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сангийн нөлөөнд автах соёлын өвийг хамгаалахад 6 орчим тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт суулгах шийдвэрүүд гарчээ.
Нэг үгээр хэлбэл: 2024 онд багтаан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн хүрээнд барилга угсралтын ажлын техник хяналтын зардалд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд . Жавхлан, Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн нарт даалгажээ.
Эх сурвалж: The Mongolian Mining Journal сэтгүүл
Зургийг: Г. Төрмөнх, П. Самбалхүндэв
Сэтгэгдэл ( 0)