“Төр-Хувийн хэвшлийн түншлэл-2024” сургалт, үзэсгэлэн эхэллээ
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2021-2028 онд Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлж байна.
“Төр-Хувийн хэвшлийн түншлэл-2024” сургалт, үзэсгэлэнд Ховд, Завхан аймгийн 80 гаруй малчид, хоршоодын төлөөлөл хүрэлцэн ирж, бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчлан, сайн туршлагаа хуваалцаж байна.
Дээрх арга хэмжээгээр дамжуулан хоёр аймгийн малчид, хоршооны гишүүд, төслийн ашиг хүртэгчид, төр, хувийн хэвшлийн зарим төлөөллүүд хамтран “АДАПТ” төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг олон нийтэд сурталчлан таниулах, малчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг үнэлж ойлгон уламжлалт мал аж ахуйн дадал, хэвшилтэйгээ уялдуулан боловсронгуй болгож, урьдчилан сэргийлэх төлөвлөлт, хэрэгжүүлэх мэдлэг, мэдээлэлтэй болох нь гол үр дүн юм.
Энэ үеэр сургалтад оролцогчид болон хоршоод өөрийн үйлдвэрлэсэн бараа, түүхий эдээ танилцуулан үзэсгэлэнг гаргажээ.Тухайн арга хэмжээ энэ сарын 25-ныг хүртэл 3 өдрийн турш үргэлжилнэ.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)