Бага ангийн сурагчдын эх хэлний аргазүйг сайжруулж, унших чадварыг хөгжүүлэх нь чухал гэж үзэж байна
Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газраас бага ангийн сурагчдын эх хэлний сургалтын аргазүйг сайжруулах, унших чадварыг хөгжүүлэх нь сэдэвт 5 өдрийн сургалт зохион байгуулж эхэллээ. Сургалтанд Ховд аймгийн Алтай, Манхан, сумд, Жаргалант сумын 2-3-7-р дугаар сургуулийн бага ангийн 81 багш нар хамрагдаж тулгамдаж буй асуудлаа ярилцахын зэрэгцээ, харилцан туршлага солилцож байгаа юм. Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 24 ЕБС-д нийт 340 бага ангийн багш ажилладаг байна.
Бага ангийн багш нарын тухайд хүүхэд багачуудад сурч мэдэх, мэдлэг чадварын үндсэн суурийг нь тавьж өгдөгөөрөө ихээхэн давуу талтай. Тийм ч учраас бага ангийн хүүхдийг ялангуяа уншиж сургах, унших аргазүйг нь сайжруулах нь чухлаар тавигдаж байгааг сургагч багш нар хэлж байлаа.
Сургалтын сургагч багшаар Нийслэлийн 38-р сургуулийн үндэсний сургагч багш, Норовдоо, Цаст-Алтай цогцолбор сургуулийн бага ангийн багш Ариунаа, Алтангадас одонт лаборатори 1-р сургуулийн багш Нямбаяр, Аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.
Сургалтыг зохион байгуулснаар бага ангийн багш нарын заах аргазүй сайжирч, сургалтын чанарт тодорхой хэмжээний ахиц гарна гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Тус сургалтыг сурагчдын ээлжит амралтыг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа олон багш нарыг нэг дор хамруулсан үр дүнтэй сургалт болсныг ч хэлж байна.

Сэтгэгдэл ( 0)