ЕБС-ИЙН БАГА ДУНД АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖРҮҮД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Аймгийн БСУГ-аас ЕБС-ийн багш нарт зориулсан намрын ээлжит сургалтуудыг явуулж эхлээд байна. Бага ангийн багш нарт зориулсан 5 өдрийн сургалтыг энэ сарын 30-аас эхэлсэн бол бага дунд ангийн сургалтын менежрүүдийг хамруулсан сургалтыг энэ өдөр Цаст-Алтай цогцолбор сургууль дээр зохион байгуулж эхлээд байна. Сургалтын менежрүүдийн тухайд багш сурагчдыг удирдан чиглүүлж, боловсролын стандарыг хэрэгжүүлэгч гол субект нь байдаг. Тэр ч утгаараа менежрүүдийг нэг дор цуглуулж тэдний санал хүсэлтйг сонсож, цаашид хэрэгжүүлэх сургалтын аргазүйгээ улам боловсронгуй болгож байна. Сургалтын зорилго нь ерөнхий болоьсролын сургуулийн сургалтын менежрүүдийн онол аргазүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, статистик мэдээллийн чанар үр дүнг сайжруулах чадавхжуулах хөгжүүлэх зэрэг ач холбогдолтойг сургагч багш нарын зүгээс онцолж байлаа.

Сургалтанд Ховд аймгийн ЕБС-ийн бага дунд ангийн сургалтын менежрүүд хамрагдаж байгаа юм. Сургалтын чанарын үнэлгээний судалгаа, ЭЕШ-ын дүнд шинжилгээ хийх, боловсролын үнэлгээ, даалгаварын үр дүнд шинжилгээ хийх аргазүй, дадлага ажил, боловсролын мэдээллийн системийн чанар үр дүнг сайжруулахад анхаарах асуудал гэх мэт дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж байна. 

 




Сэтгэгдэл ( 0)