ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 6-Р СУРГУУЛИЙН НИЙТ БАГШ АЖИЛЧИД УРЛАГИЙН 6 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДЛӨӨ

Жаргалант сумын 6-р сургууль 1300 орчим сурагчид 100 багш ажилчидтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийн хамт олон боловсролын үйлчилгээг хүүхэд бүрт тэгш хүргэх, салбар яамнаас баримталж байгаа бодлого шийдвэрүүдийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллаж байна. Тэгвэл 6-р сургуулийн нийт багш ажилчид Чадварлаг багш аяны хүрээнд урлагийн 6 төрлөөр 10 багт хуваагдан хоорондоо өрсөлдөж байна. Багш ажилчдын тухайд сурагчдын амралтын хугацаанд өөрсдийгөө хөгжүүлэх талаар олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.








 
Ялангуяа багш ажилчид үндэсний өв уламжлалыг харуулсан урлагийн номеруудыг үзүүлж, олон үндэстэн угсаатныхаа хувцас хэрэглэлээр гангарсан нь энэ тоглолтын онцлог байлаа. Багш сурагчид гэхээсээ илүү бага, дунд, ахлах ангийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг тэгш хөгжүүлэх, авьяас чадварыг нь нээх тал дээр ихээхэн анхаарч ажилладаг байна. Мөн бага ангийн сурагчдын тухайд жил бүр урлагийн нэгдсэн тоглолтыг хийж хэвшсэн зэрэг үр дүнтэй ажлуудыг ээлж дараатайгаар зохион байгуулдаг байна.




Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)