ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөх, сурч боловсрох шаардлагатай байдаг. Тэгвэл Ховд аймгийн удирдах ажилтнуудын уулзалт зөвлөгөөний хүрээнд аймаг сумын онцгой комиссын гишүүд, удирдах ажилтнууд гамшгийн үед хүүхдийг хэрхэн хамгаалах, гарч болзошгүй аюул эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалт хийж байна.




Баян-Өлгий Ховд аймгийн ЗДТГ, ОБГ, Японы Хүүхдийн ивээх сан  хамтран гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд төрийн анхан, дунд шатны удирдах ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой сургалтыг зохион байгуулж байна. Аюул эрсдэл, гамшгийн үед хамгийн их хохирол үздэг нь хүүхдүүд юм. Тэгвэл энэ үед хүүхдийг оюун санааны болон эд материалын эрсдлээс хамгаалах шаардлагатай байдаг. Энэхүү сургалт нь эцэг эх асран хамгаалагч болон онцгой комиссын гишүүд гамшиг ослын үед хүүдэд яаж туслах, ямар арга хэмжээ авч ажиллах тухай тэдлэгийг олгож байгаа юм.



Ховд аймгийн ЗДТГ, ОБГ, Японы Хүүхдийг ивээх сан хамтран өнгөрсөн жилийн хамтын ажиллагаа, зарим төслийн биелэлтийг мөн энэ үеэр танилцуулсан юм.Төслийн хөрөнгө оруулалтыг гамшгийн эрсдэлд орсон хүүхдүүдэд шаардлагатай эрүүл мэнд болон сурч боловсроход хэрэгтэй эд материал, амьдрах орчинг сайжруулах зэрэгт зарцуулжээ.

Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)