УСАНД ОСОЛДСОН 6 НАСТАЙ ХҮҮГИЙН ЦОГЦОСЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Ховд аймгийн Мянгад сумын Баян-Хошуу багийн нутагт аймгийн төвөөс зүүн зүгт 45 км зайд орших Ховд голын Харзны усанд 6 настай эрэгтэй хүүхэд осолдсон гэх дуудлага Ховд аймгийн Онцгой байдлын газарт 2019 оны 02-р сарын 12-ны өдрийн 17 цаг 05 минутанд ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн захирагч хошууч Даваажаргалаар ахлуулсан 22 алба хаагч 1 завь, 2 техник хэрэгсэлтэйгээр тус газарт очиж эрэн хайх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж эхэлжээ. Харин эрэн хайх аврах багийн бүрэлдэхүүн дээр нэмэлтээр ар гэрээс нь 10 хүн, 2 авто машин, 1 завь, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиас 1 завь, 5 авто машин, 3 мотоцикл, 4 морь гээд Эрэн хайх аврах үйл ажиллагааг нийт 62 хүн 3 завь, 4 морь, 12 техник хэрэгсэлтэйгээр өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 200 гаруй цооног гаргаж 200 гаруй удаагийн шумбалт хийсэн боловч хүүгийн цогцос өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр шумбалт хийхэд хүндрэлтэй зүйлүүд их тулгарч байгааг хэллээ.
Онцгой байдлын газрын эрэн хайх аврах багийнхан 6 өдрийн турш ажиллаж байна. Уг нь эрэн хайх аврах ажиллагааг 72 цагийн турш үргэлжлүүлэх ёстой байдаг ч ар гэрийнхэнийхэн санал хүсэлтээр дахин 72 цаг үргэлжлүүлэн хайж байгаа боловч одоог хүртэл олдоогүй байгаа нь харамсалтай байна. Өнгөрсөн 2018 онд Аймгийн Онцгой байдлын газарт усны ослын дуудлага 4 ирсэн байна. Усны ослоор 2018 онд нийт 5 хүн ам эрсджээ. Тухайлбал: Мөст сумын Давст багийн давст нуурт 2 иргэн Булган сумын Булган голд бага насны 1 хүүхэд, Чандмань суманд нэг иргэн, Жаргалант суманд 1 хүүхэд усны ослоор тус тус амь насаа алджээ. Харин он гарснаар усны ослын анхны дуудлага дээрх 6 астай хүүхдийн дуудлага байна гэж холбогдох хүмүүс хэллээ.Урин дулаан цаг ирж байгаа учраас мөс хайлж цөмрөх, ан цав үүсэж эхэлсэн энэ цаг үед иргэд анхаарал болгоомжтой байж, ялангуяа бага насны хүүхдүүдийг гол усруу дагуулж явахгүй байх, хүүхэддээ хараа хяналт тавьж байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)